Шинэ төрлийн коронавирусийн тархалт өндөртэй байгаа улсуудын нэг бол Франц улс. Тус улс нь халдварын тархалтыг зогсоохын тулд дотоодын хөдөлгөөнөө бүрэн хаасан билээ. Уг шийдвэрээс үүдэн улсынх нь эдийн засгийн байдал хүндэрч, ард иргэдийн санхүү доройтох тул өнөөдөр /2020.03.17/-өөс эхлэн иргэдээсээ ахуйн хэрэглээний төлбөр авахгүй байх шийдвэр гаргасан байна.

Үүнд ус, хий, цахилгааны төлбөр, байрны түрээс зэрэг төлбөрүүд багтаж байгаа аж. Мөн үйл ажиллагаа нь доголдох эрсдэлтэй компаниудад 300 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсныг тус улсын Ерөнхийлөгч Эмануэль Макрон мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.