2020-03-19 11:45:00

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаан дууслаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийв.

Тэрбээр "Ноолуур бол сэргээгддэг алт. Энэ жил Монгол Улс 70.9 мянган мал тоолуулсан. Гуравдугаар сарын сүүлээр малчид ноолуураа самнаж эхэлнэ. Өнгөрсөн жил нийт бэлдсэн ноолуурын 25 хувийг дотооддоо боловсруулсан. 65 хувийг анхан шатны тордолт хийж экспортод гаргасан бол 10 хувийг нь самнасан ноолуур болгон экспортод гаргасан байна. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болно үзэж байна. Ноолуурын салбарт төр засаг үүрэг оролцоотой оролцож тогтоолд малчид, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Мөн Хөгжлийн банкны зээлийн хүүг таван хувь байхаар тооцох бөгөөд үлдсэн таван хувийн хүү буюу 30 тэрбум төгрөгийг төрөөс гаргахаар боллоо. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.