2020-03-19 14:19:00

УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

 АН-ын дарга С.Эрдэнэ “Хөл хорионы улмаас олон ААН хаалгаа барихад хүрсэн. АН өнөөдрийг хүртэл байр суурь илэрхийлээгүй. Гэвч гаднаас энэ халдварыг зөөвөрлөн оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж бйна. Иргэдийнхээ амь насыг батлах нь төр засгийн үүрэг. Гэвч эрх баригчид үүнд бэлэн байна уу. Тэд онгоцоор ирж буй иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн чадсан уу. Эргэлзээтэй олон мэдээлэл ирж байгаад маш их харамсаж байна. Энэ халдварыг нэг л хүн авсан бол тогтоон барих боломжгүй. Халдвар авсан ч хөнгөн өвчилсөн хүнийг эмнэлэгт хүлээн авах боломжгүйг салбарын сайд нь хэллээ. Эрх мэдэлтнүүдийн эхнэр,  хүүхдийг гаднаас авчрах нэрээр нийт иргэдээ эрсдэлд оруулж байна. Хариуцлага ярих цаг болсон” гэсэн юм


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.