2020-03-20 10:00:00

Энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Франц улсын иргэн коронавирусийн халдвар тээн ирсэн нь батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Тэрээр эмнэлэгт хэвтээд 10 хонож байна. Энэ хугацаанд биеийн байдал нь тогтвортой, сэтгэл санаа өөдрөг байгаа талаар ЭМЯ-наас мэдээлж байсан юм.

Харин хамгийн сүүлийн мэдээллээр, Франц улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзахдаа онцоллоо.

Мөн Франц улсын зүгээс иргэнээ эх орондоо авах хүсэлтээ илэрхийлсэн ч Франц иргэн өөрөө энд эмчлүүлнэ, монгол эмч нарын чадвар итгэж байгаагаа илэрхийлсэн байдаг.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.