2020-03-20 15:59:00

Улсын онцгой комиссын хуралдаан дөнгөж сая дууслаа. Энэ удаагийн хуралдаанаар их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэв.

Тэгвэл өнөөдрийн Улсын онгцгой комиссын хуралдаанаар Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа. Үүнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаа, ОУ-ын хуваарьт нислэг, төмөр замын ОУ-ын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаа багтаж байгаа юм.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.