2020-03-20 16:28:00

УОК-ын хуралдаанаас олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон шийдвэрийг сунгах шийдвэр гаргажээ. Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан: УОК-оос Монгол Улс- БНХАУ хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл, Монгол Улс-БНСУ хоорондын нислэгийг гуравдугаар сарын 28-н хүртэл, ОХУ, Казахстан, Турк чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Энэ хугацаа дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлэхээр болж байна. Төмөр замыг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрхүү-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлийн хувиарт галт тэрэг бүгд зогссон. Энэ хугацаа мөн дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгагдлаа. Харин орон нутгийн нислэг, тээвэр хэвийн үргэлжилнэ. 

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.