2020-03-20 17:20:00

Улсын Онцгой комиссоос Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг болон ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хорио, хил, боомтууд, бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг "2020 оны нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг сунгасан шийлвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа.

Өнгөрсөн хугацаанд нийтдээ цэцэрлэгийн 500 цаг, Ерөнхий боловсролын сургуулийн 1146 цаг өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр гаргасан.

Дэлхийн 114 улс орон цэцэрлэг, сургуулийнхаа үйл ажиллагааг зогссож, 896 сая хүүхэд хорио цээрийн дэглэмд орсон байна.

Үүнтэй холбоотой дараах зохицуулалтыг хийж байна.

  • Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн Пүрэв гаригт хичээл орно.
  • ЕБС-ын бага ангийг 2020 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн Бямба гариг хүртэл, дунд ангийг 2020 оны зургаадугаар сарын 13-ны Бямба гаригийг дуустал хичээллүүлнэ.
  • Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны тавдугаар сарын 31-ний өдрөөр дуугавар болгоно.
  • ЕБС-ийн сурагчдыг тав, зургаадугаар саруудад долоон Бямба гаригт хичээллүүлэхээр шийдвэрлэлээ.
  • Их дээд сургуульд элсэх ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр дуусгавар болгоно.
  • Их дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долоодугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулна.
  • Энэ жилийн их дээд сургуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлнэ.
  • Ирэх намар хичээлийн жил наймдугаар сарын 15-ны өдрийн Даваа гаригт эхэлнэ" гэв.

Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.