2020-03-23 08:44:00

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, нийслэлийн ЗДТГ-ын дарга асан Ё.Гэрэлчулуун, “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 10 хүнд холбогдох, Хөгжлийн банкны хөрөнгөөс албан тушаалаа ашиглан завшиж, үрэгдүүлсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хийхээр товложээ. Э.Бат-Үүлийг Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулан, төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлээд байгаа юм. Түүний хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан ч ажлаа хийгээгүйг уншигчид санаж буй. Баянзүрх дүүргийн нутаг, Амгалан орчимд дээрх ажлыг гүйцэтгэхийн тулд “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.