2020-03-23 09:24:00

Итали Улсад халдварын тархалт болон нас баралт хурдацтай нэмэгдэж, тус улсын эрүүл мэндийн байгууллага үндсэндээ ачааллаа дийлэхгүй болоод байна. Итали улсад туслахаар БНХАУ, Кубын эмч нарын баг очоод байгаа юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Италийн Ерөнхийлөгч Жузеппе Контитой өчигдөр утсаар ярихдаа ОХУ-ын цэргийн эмч нарыг илгээж туслалцаа үзүүлэхээ мэдэгджээ. ОХУ-ын БХЯ-аас Итали улсад тусламжаар хүргэх эм, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг ачаа тээврийн 9 нисэх онгоцыг бэлтгэжээ. ОХУ-ын армийн туршлагатай 100 эмч, эмнэлгийн ажилтныг Итали улсад томилон ажиллуулахаар илгээх гэж байна. Мөн Итали улс эдийн засаг, санхүүгийн хувьд ч хүндрэлтэй байгаа тул ОУВС-аас томоохон дүнтэй зээл авах хүсэлт гаргажээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.