2020-03-23 10:45:00

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар илрээгүй гэж өмнө нь мэдээлж байсан. Үүн дээр нэмээд тус онгоцоор ирж Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна. Энэ сарын 19-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж,  Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар илрээгүй. Гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайхан мэдээтэй байна.

Халдвар авсан нь тогтоогдсон 10 иргэний биеийн байдал тогтвортой, дунд зэрэг байна. Биеийн байдал хүнд байсан хоёр хүний бие сайжирч, тогтворжсон. Сонирхуулахад Франц улсын иргэнд эмчилгээ хийж байгаа эмч үзлэг хийгээд "Таны уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж сайжирч байна" гэж хэлэхэд Франц улсын иргэн "Би инээж байна. Танд ч бас инээмсэглэл хүсье" хэмээн зурвас бичсэн" гэв. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.