2020-03-23 14:33:00

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. МАН-ынхан өнөөдөр хагас онлайн хэлбэрээр хуралдаж, мөрийн хөтөлбөрөө ярилцаж байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр

 Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МАН ИРЭХ ДӨРВӨН ЖИЛД ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛНА

МАН ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Орон сууцны эрэлт их байгаа ч зорилтот бүлгийнхэн худалдаж авч дийлэхгүй байна. Тиймээс, Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх туршлагыг нэвтрүүлнэ. Үндсэндээ, нийгмийн даатгал төлж байгаа бүх хүн орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллана. Жишээлбэл, гэр хороололд амьдардаг залуу гэр бүл орон сууцанд орвол зах зээлийн үнэлгээг нь бууруулж, хөнгөлөлт үзүүлнэ. Нийгмийн даатгал заавал төлдөг байх шаардлага тавина" гэлээ.

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.