Жил бүрийн хоёругаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.800 орчим албан тушаалтнаас энэ сарын 22-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 15.100 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 37 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Цагдаагийн ерөнхий газар, Дорнод, Хэнтий, Завхан, Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар  зэрэг  байгууллагууд 50-иас дээш хувьтай байна.

Мөн Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 2, Засгийн газрын гишүүн 2, яамдын Төрийн нарийн бичгийн дарга 1, агентлагийн дарга 1, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 9, бусад 7, нийт 22 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь бөгөөд явц байдал 7,5 хувьтай байна.
 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.