2020-03-23 16:50:00

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэдийн дундах 1072 хувьцааны ойлголтыг тэнцвэржүүлэх зорилгоор долоо хоног бүрийн даваа гаригт мэдээллэл өгдөг билээ. 

Тэгвэл тэд хэлэхдээ "Энэ оны тавдугаар сарын 1-ээс ногдол ашиг олгогдож эхлэх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан. Хувьцааны дансаа байнга харилцдаг банкны данстайгаа холбон  ногдол ашгаа авна.  Брокерийн компани дээр өөрийн биеэр очих болон “Эрдэнэс таван толгой” компанийн аппликейшнийг ашиглан цахимаар дансаа нээлгэх боломжтой. 1072 хувьцаатай иргэн 90 төгрөгөөр үржүүлэхэд 96480 төгрөгийн ногдол ашиг авна. Хувьцааны тоо ширхэг иргэн бүр өөр.  Иргэд 158989 дугаарт регистрийн дугаараа англи галигаар илгээн өөрийн хувьцааны тоо ширхгийг мэдэж авах боломжтой" гэлээ.

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.