2020-03-24 09:18:00

Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох Оюу Толгойн хэргийг нийслэлийн прокуророос энэ сарын 5-нд хүчингүй болжээ. Ингэснээр С.Баярцогтод хэрэг үүсгээд гурав, яллагдагчаар татсанаас хоёр жил гаруйн дараа прокуророос өмнөх шийдвэрээ хүчингүй болгож байна. Энэ тухай С.Баярцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Энэ хугацаанд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн талаар УИХ, Засгийн газар, Үндэсний аудитын газар, УУХҮЯ, Сангийн яамны зэрэг олон ажлын хэсгүүд олон жил, сар ажиллаж, тайлан дүгнэлтүүд гаргасан. УИХ Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн талаар асуудлыг 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулагдахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал олгож, Монгол Улсад ашиггүй, хохиролтой гэрээ хийсэн, хийсэн хүмүүс нь авилга, хээл хахууль авсан гэсэн 10 жилийн хардлага сэрдлэгэд нэг мөр цэг тавилаа” гэжээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.