2020-03-24 09:36:00

МАН-ын Бага хурал өчигдөр цахимаар хуралдсан. Хурлаас хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, МАН УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоо шийдсэн бөгөөд мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болгожээ. Мөн тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах журмыг Бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлэн баталсан байна. Түүнчлэн МАН аль нэг улс төрийн хүчинтэй нэгдэхгүй дангаараа ирэх сонгуульд оролцох шийдвэр гаргасан байна.Ийнхүү эрх баригч МАН тавдугаар сард нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө дахин хуралдах шаардлагагүйгээр асуудлуудаа шийджээ.

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.