2020-03-25 08:36:00

Намууд УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний Аудитын Газарт хянуулахаар хүлээлгэн өгч байна. 

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт цалингийн доод хэмжээг 3 сая болгоно гэсэн нь олны анхаарал татлаа. УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга, АН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийн ахлагч З.Нарантуяа хэлэхдээ: "Манай Ардчилсан Намын мөрийн хөтөлбөр "Монгол өрх хөгжлийн бодлого" нэртэй байгаа. Энэ хөтөлбөрийн гол чиглэл бол Монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргах, өсөлтийг бий болгох явдал юм. Бид ялалт байгуулбал баялаг бүтээгчид, Жижиг Дунд Үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжинэ. 

Үүгээр зогсохгүй, иргэдийн нэг сарын цалингийн доод хэмжээг гурван саяд хүргэнэ. 

Манай нам иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Харин өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр хамгийн тохилог орон сууцыг худалдаж авах нөхцөлийг бүрдүүлнэ" хэмээлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.