2020-03-25 09:10:00

Коронавирусний тархалттай тэмцэхийн тулд Энэтхэгийн 1.3 тэрбум хүнийг өнөөдрөөс эхлэн гурван долоон хоногийн хугацаанд хөл хорионд орууллаа гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ

Н.Моди сандрах шаардлага огт байхгүй гэдгийг онцлоод, холбогдох албаныхан үндсэн хэрэглээний нөөцийг тасалдуулахгүй байх нөхцөлийг хангахаар ажиллаж байгаа гэж хэлжээ. Мөн тэрбээр ганцхан буруутай үйлдэл хүртэл аминд халтай вирусийг ойн түймэр шиг тархахад хүргэж болзошгүй гэдгийг онцолсон байна.

Энэтхэгт коронавирусний халдварын 500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, дэлхийд хүн амын тоогоороо хоёрдугаарт жагсдаг улсад зайнаас харилцах, хөл хорио тогтоох зэрэг хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхгүй бол маш олон хүн халдвар авч болзошгүй ажээ. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.