АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус мэдээллээрээ иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөгийг 4 сарын эхний 7 хоногт багтаан өгөхийг шаардлаа.

Тэрбээр хэлэхдээ "Халдварт вирусээс үүдсэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн, үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодитой аюултай нүүр туллаа. Цаашид арга хэмжээ авахгүй цаг алдвал улс орны элийн засаг бүхэлдээ унах нөхцөл байдал ч бий болоод байна. 

Эдийн засгийг сэргээх, тэтгэх бодлогын хүрээнд МУ-ын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4-т "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болох хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" мөн 16-р зүйлд зааснаар Монгол Улсын иргэн бүрийн эд, мөнгөний тусламж авах баталгаат эдлэх эрхийг хангах нь төрийн үүрэг байна гэж тус тус заасныг үндэслэн Монгол улсын иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөгийг 4-р сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгож, эдийн засгийг тэтгэх алхмыг яаралтай хийхийг шаардаж байна" гэжээ


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.