2020-03-26 14:22:00

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг хийх талаар мэдээллээ. Манай улс нийт гурван удаагийн нислэгээр 750 гаруй иргэнээ эх оронд нь авчрахад бэлэн болжээ. Бусад улс орнуудын хувьд ч ялгаагүй, гадаад улсаас өөрсдийн иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадрал хэлэхдээ "Турк улс 65 орноос онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн тул нислэгийг зогсоосон. Берлин хот руу манайх шууд нислэг үйлддэг ч Берлин нислэг хүлээж авахаа зогсоосон. Хэдийгээр Франкфурт руу онгоц явуулж болох ч хүндрэл байна. Тиймээс энэ удаад Турк, Герман руу тусгай үүргийн онгоц илгээх шийдвэр гаргаагүй" гэлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.