2020-03-27 09:58:00

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах тухай Ерөнхийлөгчийн уриалгыг эсэргүүцэж, өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр "Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг үзсэн. Үндсэн гурван асуудлыг уриалж байх шиг байна. Нэгт, төсвөө тодотгоод сонгуульд гарах зардлыг цар тахлын энэ үед ашиглах, Хоёрт, удирдлагыг гартаа авах хүсэлтэйгээ илэрхийлж. Гуравт, УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга байсан.

Нэгдүгээрт, сонгуулийг хойшлуулж болохгүй. Харин ч сонгууль урагшлах ёстой. Явах хүнээр "Ачаа бүү татуул" гэж үг байдаг. Өнөөдөр ард түмэн аль хэдийн сонголтоо хийчихээд шинэ парламентаас олон зүйлийг хүлээж байна. Иргэдийн хүсч байгаа олон асуудлыг энэ удаагийн Засгийн газар огт хийхгүй байгаа. Юм хийхгүй УИХ, Засгийн газрыг удаан байлгах буруу" гэлээ. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.