АНУ-д covid-19 вирусийн улмаас өнгөрсөн шөнө 719 хүн амиа алджээ. Энэ тухай CNN агентлаг мэдээлж байна. Тус улсад covid-19-ийн  улмаас нийт 3860 хүн амиа алдаад байгаа бол 187 мянга 347 хүн халдвар авч, 6461 хүн эдгэрээд байгаа билээ.

Коронавирусийн голомт болсон Итали улсын хувьд өнгөрсөн шөнө 4053 шинэ тохиолдол бүртгэгдэж, 837 хүн амиа алджээ. Тус улсад нийт 105 мянга 792 хүн халдвар аваад байгаа бол 12 мянга 428 хүн өөд болжээ.

    Испани улс бүртгэгдсэн халдварын тоогоор гуравт бичигдэж байна. Өнгөрсөн шөнө Испанид 748 хүн амиа алдсаж, 7967 хүн шинээр халдвартай болох нь бүртгэгджээ. Тус улсад нийт 95 мянган 923 хүн халдвар авсан бол 8464 хүн амиа алджээ.

    БНХАУ-ын хувьд нийт халдварын тохиолдол 81 мянга 518 байгаа. Үүнээс 76 мянга 052 нь эдгэж, 3305 хүн өөд болоод байгаа билээ. Одоогоор тус улсад 2161 хүн халдвартай байна. Үүнээс 528 хүний биеийн байдал хүнд байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.