БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц дөнгөж сая буюу 08.40 цагт Улаанбаатараас хөөрлөө. Сөүлд 12.50 цагт газардана. Улмаар иргэдийн халууныг үзэж, онгоцонд суулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа 14.20 цагт Улаанбаатар руу хөөрөх юм. Ингээд Буянт-Ухаа нисэх буудалд 17.00 цагт газардах аж. 

Тус онгоцоор нийт 251 зорчигч ирнэ. Үүнээс 17 жирэмсэн эмэгтэй, 0-16 насны 21 хүүхэд, өндөр настай 56 хүн ирнэ гэх урьдчилсан судалгаа гарчээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.