Мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нийт 46 веб хуудас, 132 фэйсбүүк, пэйж аккаунт , гар утасны апплэкейшн илрүүлж, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран үйл ажиллагааг нь таслан зогсоож, хаах арга хэмжээг авлаа. Дээрх нэр бүхий 25 сайтыг ажиллуулж байсан иргэдэд Монгол улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг бүртгэл нээн шалгаж , бэлэн мөнгө 250,0 сая төгрөг , макбүүк , нөтебүүк, процессор, банкны пос машин, гар утас зэрэг 6 төрлийн 100 гаруй техник хэрэгсэл, эд зүйл компаны бичиг баримт , гэрээнүүд, дансны хуулга зэргийг хураан авч, хэргийн холбогдогч болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй 490.0 сая төгрөгийн өртөг бүхий 6 орон сууц, 200 гаруй сая төгрөгийн 3 тээврийн хэрэгсэл, хадгаламжийн дансанд байсан 836.0 сая төгрөг, нийт 1.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, дансан дахь мөнгийг битүүмжиллээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.