Тус компани өнгөрсөн онд нийтдээ 7,6 тэрбум ам.долларыг татвар, рояалтид төлсний 4,8 тэрбум нь орлогын албан татвар болсон байна. Нийт төлсөн татварыг задалж үзвэл:

Австрали-6,2 тэрбум ам.доллар

Чили-311 сая ам.доллар

Монгол- 305 сая ам.доллар

Канад- 291 сая ам.доллар

АНУ-178 сая ам.доллар

Их Британи- 117 сая ам.доллар

Өмнөд Африк- 80 сая ам.долларын татварыг тус тус төлжээ. Мөн тус компани үйл ажиллагаа явуулж буй улс орнуудынхаа эдийн засагт 45,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шууд хийсэн гэсэн тоо баримт танилцуулсан байна. Энэ тоог 2015 оноос хойш авч үзвэл нийтдээ 210 тэрбум ам.доллар болж байна.

Эдгээр татвар болон шууд хөрөнгө оруулалтууд нь тухайн улс орнуудын эдийн засгийн өсөлт, хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн гэдгийг тус компанийн дэд ерөнхийлөгч Жэкоб Стаусхолм онцолжээ.

"Рио Тинто" нь 2010 оноос улс орнуудын засгийн газарт төлсөн татвар, хөрөнгө оруулалтын хэмжээгээ сайн дураар тайлагнадаг уул уурхайн салбарын анхны компани болж байсан ба үүнээс хойш нийт 70 тэрбум ам.долларыг татвар, рояалтид төлсний 52 тэрбум нь Австралийн засгийн газарт ногджээ.

Эх сурвалж: RIO TINTO


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.