2019-01-25 12:51:00

Ерөнхийлөгч хууль санаачлан УИХ-ын даргыг гишүүдийн олонхоор чөлөөлдөг байх төсөл УИХ-аар батлагдсан. Хууль өнөөдөр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжихтэй зэрэгцэн УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурснаар, УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг УИХ-д өргөн барисан. 

Энэ үйл явдалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрээр "Би өмнө нь албан тушаалтайгаа зууралдсан зүйл байхгүй, хуульд заагдсан үндэслэлээр чөлөөлөх асуудал тавьбал ажлаа өгнө гэдгээ хэлж байсан. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж Монгол түмний уламжлалт сар шинийн баяраас өмнө шинэ УИХ-ын дарга томилогдож төрийн ёс жаягийн дагуу төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв гэж бодож байна" гэдэг хариулт өгсөн юм.

Ямартаа ч Монголын төрийн "бул хар чулуу" гэгдээд буй М.Энхболд хөдлөх нь хөдлөхөөр боллоо. Ер нь ч хөдлөх нь тодорхой л байсан. Харин хэзээ вэ, гэдэг л байсан юм. 

УИХ-ын даргыг огцруулахтай зэрэгцэн МАН болон улс төрчдийн дунд дараагийн УИХ-ын дарга хэн бэ гэдэг асуулт, таамаг ар араасаа хөвөрсөн. Мөн хэд хэдэн ч хүний нэрс яригдсан. Үүн дотор УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Нямдорж нарын хоёр ч сайдын нэр яригдаж байв. Нас, туршлагын хувьд хэн хэн нь боломжтой гэж үзэж байгаа биз ээ.

Тэгвэл эх сурвалжийн буйгаар хамгийн сүүлд ярилцсан “тохироогоор” УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болгохоор болсон гэнэ.  УИХ-ын даргад Ц.Нямдоржийг дэмжвэл, түүний оронд хэн нэгэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд очих юм. Тэгвэл Ц.Нямдоржийн оронд томилогдох эрхмийн нэрч мөн адил тодорхой болсон бололтой. Тодруулбал, УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаа-сэд болно гэх ойрын таамаг байна. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.