MNB SPORT сувгаар хөлбөмбөгийн теле хичээл дамжуулна

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2020.05.20/ байгууллаа.Гэрээ ёсоор МХБХ, МҮОНРТ хамтран цар тахлын үед хүүхэд багачууддаа зориулан хөлбөмбөгийн теле хичээл явуулах юм. Хичээлийг ОУХМ Б.Гарьдмагнай, П.Алтантулга, Х.Цэнд-Аюуш нар ирэх зургаадугаар сарын 1-ээс наймдугаар сарын 31-нийг хүртэл удирдан явуулна.

Хөлбөмбөгийн теле хичээл MNB Sport сувгаар долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад 10:00 цагт гарах ба тухайн өдрийн дугаар нь оройн 18:00 цагт давталтаар гарах юм.МХБХ-ны грассрүүтс хөтөлбөрийн хүрээнд явуулж буй теле хичээлээс гадна МХБХ-ны тэмцээн уралдаануудыг гэрээ байгуулан шууд дамжуулах, олон улсын томоохон тэмцээнүүдийн эрхийг авах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо гэж Монголын Хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.