АН-аас яллагдагчид СОНГУУЛЬД өрсөлдөж байна

УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас есөн сэжигтэн, яллагдагч нэр дэвшжээ. Эдгээр хүмүүсийг танилцууъя.

Эрдэнэ.С

С.Эрдэнэ

Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа төрсөн охин Э.Золзаяагийн нэр дээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 12 тэрбум төгрөг авч хуучин элеватор шахсан хэргээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж, С.Эрдэнийг яллагдагчаар татсан байна.

alchetron.com/cdn/erdeniin-bat-l-bc977bab-325b-...

Э.Бат-Үүл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг ЧД-гийн шүүхэд шилжүүлсэн байна.

Фортуна” Н.Батбаяр гэж яг хэн бэН.Батбаяр /Фортуна/

Архангай аймагт нэр дэвшиж байгаа Н.Батбаяр. Улс төрд орж ирэхдээ л хүний ам хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Н.Батбаяр энэ удаа албан тушаалын томоохон гэмт хэрэгт холбогдоод байгаа. Тодруулбал Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн.

Д.Бат-Эрдэнэ | Media Ownership MonitorД.Бат-Эрдэнэ /Ажнай /

Д.Бат-Эрдэнэ Тавантолгой хувьцаат компанийн ТУЗ-д ажиллаж, Тавантолгой ХК-аас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд маш доогуур тогтоож ихэнх нүүрсийг Тавантолгой транс ХХК зэрэг цөөхөн компаниудад худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж Тавантолгой ХК-ийг их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон. Тавантолгой ХК-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр 1 тонныг дунджаар ердөө 13 доллараар цөөн компаниудад худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан. Тавантолгой ХК-иас хулгайн замаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан зэрэг асуудлаар АТГ-т шалгагдаж, дэд захирал Дагвын хамт яллагдагчаар татагдаад байна.

С.Баярцогтын оффшор дансны мэдээлэл 2013 ба 2018 он | trends.mn

С.Баярцогт  /Оффшор /

ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж байна. Мөн оффшор бүсэд байршуулсан их хэмжээний мөнгөний асуудлаар шалгагдаж байна.

Даваадоржийн Ганболд

Да.Ганболд

Дубайн гэрээ байгуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа. бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулагдсан. Мөн Эрдэнэтийн 49%-ийн луйварт гар бие оролцож 49%-ийн талд ТУЗ-ын даргаар ажиллаж байсан.

Баянжаргалын Бямбасайхан

Б.Бямбасайхан

“Дубайн гэрээ байгуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа. бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулагдсан.

 

Би чамаас чи надаас нэвтрүүлэг - Кёкшүзан Батбаяр сэтгүүлч зохиолч ...

Д.Батбаяр / Кекшүзан /

Арцатын аманд их хэмжээний газар хууль бусаар авсан. Хууль бус лицензийн наймаа хийж байгаа бичлэгийн хэргээр шалгагдаж байгаа. Мөн залилангийн хэргээр шалгагдаж байна.

 

Эх сурвалж:  http://https://www.facebook.com/Setguulch.B.Otgon/posts/1645749095575556


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.