АН-ын дэд дарга асан Б.Дэлгэрмаа “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшинэ

АН-ын дэд даргаар энэ оны тавдугаар сар хүртэл ажилллаж байсан Банзрагчийн Дэлгэрмаа энэ удаагийн сонгуульд МАХН, МУНН, ИЗНН-ын хамтран байгуулсан “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшихээр болжээ. Та бидний эвслийн гэрээний дагуу ИЗНН-аас таван хүн нэр дэвших квот авсан бөгөөд тэдгээрийн нэг нь Б.Дэлгэрмаа юм.

Тэрээр өмнө нь бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгөөд байсан бол Иргэний Зориг Ногоон намд элсэн улмаар эвслийн нэрээр 2020 оны сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болсон байна.

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.