СЕХ-д 13 нам, 4 эвсэл, 137 бие даагч баримт бичгээ өгчээ

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, 137 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгээ хүлээлгэн өгчээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 5 дугаар сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авсан. СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Улмаар зургадугаар сарын хоёрны өдөр нэр дэвших эрхтэй болсон хүмүүст үнэмлэх гардуулах юм.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.