Шивээ-Овоогийн уурхайн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болголоо

“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өгчээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна.

Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 

Төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд техникийн шинэчлэл хийхээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн хэрэгжилтийг шуурхайлан хангах чиглэлийг компанийн удирдлагуудад өгсөн байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.