Ц.Сандуй Монголын ногоон намаас нэр дэвшихээр болжээ

НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Сандуй Монголын ногоон намаас НЭР ДЭВШИХЭЭР болжээ. Тодруулбал, тэрээр УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт  нэр дэвшихээр тохироод байгаа юм байна.

Уг нь тэр МАН-ын гишүүн байсан ч намаасаа хасагдаж, ийнхүү улстөрийн шинэ нүүдэл хийхээр зэхэж суугаа ажээ.

Ц.Сандуйгийн хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар 60 тэрбумын схемийг зохион төрийн эрхийг хууль бусаар авахаар завдсан хэмээн 4 жилийн хорих ял авсан. Улмаар давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан юм. Түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, батлан даалтад гаргаад байгаа билээ.

Эх сурвалж: Eguur.mn


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.