2019-01-28 09:11:00

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сүүлийн 10 жилд Монголын төсөв анх удаа ашигтай гарсан гэдгийг тодотгоод доорх үзүүлэлтээр бататгав. Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 6,4-7 хувьтай байгаа бөгөөд төсвийн тэнцвэржүүлсэн төсөв 11.9 их наяд төгрөгийн ашигтай гарчээ. Монгол улсын экспортын хэмжээ 7 тэрбум долларт хүрч, худалдааны эргэлт 12.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн зээлжих зэрэглэл нэмэгдсэн, төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелсэн, өрийн хэмжээ буурсан гэж Сангийн сайд хэллээ.

Мөн Засгийн газрын өр 2017 оны төгсгөлтэй харьцуулбал 1.7 их наяд төгрөгөөр буурчээ. Энэ дотоодын нийт бүтээгдэхүүний ДНБ-ний 74 хувьтай тэнцэж байсан бол одоо 60.9 хувьд хүрсэн гэсэн юм. 2019, 2020 онд төлөх гадаад болон дотоод өр байхгүй. Цаашид өрийн хэмжээг ДНБ-ний 40 хувьд байлгаж байж Монгол улсын эдийн засаг тогтвортой сайн байх ёстой гэж үзэж байна. Өрийн хэмжээг цаашид буулгах ёстой. Өрийн хэмжээ ДНБ-ний 80-90 хувьд хүрсэн байсан. Дунд болон урт хугацаанд валютын ханшид Засгийн газрын оролцоо бол маш чухал. 2021 онд Хуралдай бонд, 2022 онд Чингис бонд, 2023 онд Гэрэгэ бондын 2,9 тэрбум ам.долларын төлбөрүүдийг төлөхөөр байгаа юм. Үүнийг 10 жилд төлөх байдлаар Засгийн газар авч явсан тохиолдолд валютын ханшид нөлөөлөх нь бага байна гэдгийн онцоллоо.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.