Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд сонгуульд санал өгөх боломжгүй

Л.Мөнхтүшиг: Тэмцээнд оролцохоор Индонезид саатсан хүүхдүүдийг ...

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл өглөө. 2020 оны зургаадугаар сард тусгай үүргийн найман нислэг үйлдэн, 2000 орчим иргэн авчрахаар төлөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлэн. Эдгээр нислэгээр эх орондоо ирэх иргэд сонгуульд санал өгөх боломжгүйг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэв.

Тэрээр энэ талаар “Зургаадугаар сарын 24-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болно. Энэ үеэр гадаадаас иргэдээ авчрах ажлыг зогсооно гэдэг ташаа мэдээлэл. Тийм шийдвэр огт гаргаагүй. Иргэдээ эх оронд нь авч ирэх ажил хэвийн үргэлжилнэ. Зургаадугаар сард, сонгуулийн өмнө ирж тусгаарлагдаж байгаа иргэд сонгуулийн санал өгөх боломжгүй. Сонгуулийн насны 1 000 иргэнийг татаж авахаар байгаа. Ингэхдээ өмнөх жишгээр УОК-ын Шуурхай штаб, Элчин сайдын яамдаас ирүүлсэн мэдээлэл болон УОК-ын таван үндсэн шаардлагад нийцүүлэн бусад хүндэтгэн үзэн шалтгааныг харгалзан иргэдээ татаж авна” гэлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.