Эх үрсийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байхыг зөвлөж байна

Улаанбаатар хот

Жил бүрийн зургаан сарын нэгнийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл энэ жилийн хүүхдийн баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа бөгөөд коронавирусийн халдвараас үүдэн Эрүүл мэндийн яамнаас эцэг, эхчүүдэд хандан зөвлөгөө гаргажээ.

Зөвлөгөөнд:

  • Хүүхэддээ КОВИД-19, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах,
  • Хүүхэддээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин),
  • Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт),
  • Найз нөхөддөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох,
  • Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах,
  • Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх,
  • Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах,
  • Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байх зэрэг багтжээ.

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.