Х.Бат-Ялалтыг шүүх хурал хойшилжээ

Х.Бат-Ялалт: Б.Хурц нууц биш болсон “нууцыг” л дэлгэсэн | News.MN

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Прокуророос Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн. Улмаар түүнийг шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 08-нд хийхээр товлосон. Улмаар Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нарын хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 22-нд хийхээр болсон юм. Гэвч шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй гэх шалтгаанаар шүүх хурлыг дахин хойшилж 6-р сарын 17-нд товлогджээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.