Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшсэн найман зөвлөхөө чөлөөллөө

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгууль өрсөлдөж буй орон тооны болон орон тооны бус нийт найман зөвлөхөө үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх  Г.Уянга, Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа, Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан болон Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх  П.Нүрзэд, А.Адъяасүрэн, Р.Булгамаа, О.Амгаланбаатар нарыг чөлөөлжээ. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр болсон тэднийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэсэн тул ийнхүү түр хугацаагаар чөлөөлсөн байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.