ТААМАГ:Говь-Алтай аймагт АН-аас өрсөлдөгчид бэлэн мөнгө тарааж, иргэдийн саналыг хууль бусаар авахыг оролдов уу

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн, зогсож буй хүмүүс болон бичвэр

Говь-Алтай аймгийн АН-аас сонгогчдод бэлэн мөнгө тарааж байгаад өнөөдөр буюу 2020.06.19-ны өглөө цагдаагийн алба хаагчдад баригджээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус иргэн Улаанбаатар хотод эмчээр ажилладаг бөгөөд сонгуулийн сурталчилгаа хийхээр Говь-Алтай аймагт ирсэн байжээ. Өглөөхөн бид АН-аас өрсөлдөж байгаа О.Амгаланбаатарын туслах мөнгө тараасан хэргийг нийтэлж байсан бол ахин энэ үзэгдэл давтагдлаа. Одоогоор уг хэргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа гэнэ.

ТААМАГ: Энэхүү үйлдэл нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж, мөнгө тарааж иргэдийн саналыг хууль бусаар авах гэсэн оролдлого уу гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж байна. Иймд иргэд олон нийт та бүхэн нэр дэвшигчид болон нэр дэвшигчдийн туслахаас бэлэн мөнгө авахаас зайлсхийх, эсвэл баримтжуулан цагдаагийн байгууллагад хандах бүрэн эрхтэй юм шүү.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.