О.Амгаланбаатар иргэдэд мөнгө тараасан уу?

УИХ-ын 2020 он ээлжит сонгууль болоход хэдхэн хоног үлджээ. Сонгуулийн хугацаа наашлах тусам нэр дэвшигчид хууль зөрчсөн үйлдэл гаргаж, нэрээ гаргахын төлөө юу эсийг хийж байгаа бололтой. Тодруулбал, бэлэн мөнгө тараах, төрсөн өдөр нэрийдлэээр сонгсгчдод бэлэг тараах гэх мэт сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээлж байсан.

Тэгвэл ахин нэг сануулахад Говь-Алтай аймгийн 5-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй О.Амгаланбаатар иргэд сонгогчдод бэлэн мөнгө тараасан ба сонгогчдын саналыг худалдаж авах үйл ажиллагаа зохион байгуулсан ба иргэдийн регистрийн дугаарыг цуглуулж, мөнгө тараасан нь хэд хэдэн баримтаар батлагдсан. Иймд тус аймгийн МАН-ын хороо түүний нэрийг татуулахаар СЕХ-д гомдол гаргасан гэх мэдээлэл буй.

Угтаа нэр дэвшигч этгээд ард иргэдийн саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тарааж, бэлэг дурсгалын зүйл өгөсөн эсэх нь тогтоогдвол хуулийн дагуу нэрээ татааулахаар зохицуулагдсан байдаг. Хэрэв хууль хяналтын байгууллага О.Амгаланбаатарыг бэлэн мөнгө тараасан гэж нотлох юм бол О.Амгаланбаатар нь нэрээ татуулах юм.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.