2019-01-30 13:31:00

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хэвлэлийн хурал хийж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "НӨАТ-ын буцаан олголтыг 808 мянган хүнд 120 гаруй тэрбумын төгрөг олгоно. Буцаан олголтыг маргаашаас олгоно. Пүрэв, Баасан гарагт багтаана. Мөнгийг шууд данс руу нь шилжүүлнэ. Буцаан олголтын хоёр хувь хэвээр байна. НӨАТ-ын буцаан олголтын системд хамрагдалт 40-өөд хувиар нэмэгдсэн. Одоо байгаа системээ сайжруулж, хамрагдалтаа нэмэгдүүлсний дараа буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар ярьж болно. Мөн өнөөдөр Татварын Ерөнхий газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн. Сангуудын шалгалт хийгдэж дууссан. Цагаан сарын дараах хуралдаанаар авах арга хэмжээг хэлэлцэнэ".


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.