2019-01-30 13:46:00

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ХХI хуралдаан өнгөрсөн даваа гаригт болсон. Уг хуралдаанаар НИТХ-ын ээлжит хуралдааны ирц хангалтгүй төвшинд байгааг мэдээлсэн. Нийслэлийн АН болон МАН-ын бүлгийн зарим төлөөлөгч хуралдаа суухгүй, хариуцсан ажлаа хийхгүй байна гэж хурлын дарга хатуухан сануулга өгөөд авсан.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ "НИХТ-ын төлөөгчид асуудлаа шийдэж чадахгүй гэж байгаа бол албан тушаал, суудлаа өгөөд явцгаа. Зарим нэг ажил хариуцсан төлөөлөгчид ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Эхнээсээ АТГ-аар шалгуулаад, 10, 20-иороо эрүү үүсгэгдээд, анхаарал сануулга авч, авлига хээл хахуульд холбогдсон ар өвөөсөө хөөцөлдлөгөөтэй нөхдүүдэд анхааруулаад хэлье. Нэр устай чинь зарлана шүү.

Төрийн албан хаагчдыг хариуцлагагүй, ёс зүйгүй, арчаагүй, ажил хийхгүй байна гээд загнаад байдаг. Гэтэл НИТХ-ын төлөөлөгчдийн 10 гаруй нь тэрнээс доор, хамгийн муу үлгэр жишээ, хамгийн хариуцлагагүй, хамгийн бэртэгчин, авлигачин бүтэлгүй үйлдэл гаргаж байгаа шүү. Тэр дундаа МАН-ын 34 дотор бий. Би нэрийг зарлана" гэж анхаарууллаа.

ИТХ-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙГАА АВИЛГАЧИН 10 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭРИЙГ ЗАРЛАНА ГЭВ


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.