Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 17:00 цагт ...

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард тусгай үүргийн арван нислэгээр гаднын орноос иргэдээ авч ирэхээр төлөвлөж буй.

Тэгвэл хуваарийн дагуу өчигдөр /2020.07.04/ Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэнийг авч ирсэн ба өчигдөр 19 цагт Буян-Ухаан нисэх онгоцны буудалд газардсан юм.

МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор бага насны хүүхэдтэй 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай (санхүүгийн боломжгүй, ар гэрийн гачигдалтай, богино хугацааны визтэй) 53 зэрэг нийт 263 хүн тус нислэгээр ирсэн ба тэдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Тайж, World Mongolia, Вэнзоу буудалд тусгаарласан.