Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Ж.Эрдэнэбатыг ял сонсохыг мэдэж байсан уу

Өчигдөр ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал болж гэм буруутай гэж үзсэн. Ийнхүү түүнд ял оногдуулах шүүх хурлыг энэ сарын зургааны өдрийн 09 цагт хийхээр товлосон юм.

Тэгвэл Ж.Эрдэнэбатад холбогдох шүүхийн шийдвэр гарахаас зургаан цагийн өмнө Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшсэн ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа цахим хуудаснаа нэгэн зүйлийг нийтэлсэн билээ. Тодруулбал,

"За өнөөдрөөс Сэлэнгэ аймаг руугаа ажиллахаар боллоо. Сэлэнгэ нутгаа хөгжүүлэх сэтгэл зорилго хэвээр" хэмээн нийтэлсэн нь олны анхаарлыг татаад байгаа бөгөөд ингэж бичсэн нь Ж.Эрдэнэбатыг ял авахыг мэдэж байснаас гарцаагүй гэж хардах хүмүүс ч олон байна.

Түүний хувьд Ж.Эрдэнэбаттай сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээсэн юм. Ж.Эрдэнэбат ял авбал Сэлэнгэ аймагт ахин сонгууль болно. Уг сонгуульд тэрээр амжилттай ороцох төлөвлөгөөтэй байгаа бололтой. 

Ямартай ч түүнтэй хамт АН-аас нэр дэвшсэн С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар хуулийн байгууллагад шалгагдаж буй учир сонгуульд өрсөлдөх, ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй. Тиймээ түүнд боломж гарч ирэх нь гэж зарим хүмүүс харж байна.

Эх сурвалж: Paparazzi.mn 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.