МАН хөгшчүүлээ сайдад томилож, ЯЛАЛТАА дампууруулах уу

МАН-ын УЗ-ийн гишүүдийн олонх сонгуулийг “50+26” хувилбараар ...

Саяхан л УИХ-ын 2020 оны сонгууль болж 76 гишүүний нэрс тодорсон. Уг сонгуулиар МАН 62 суудлыг авснаар үнэмлэхүй ялалт байгуулж чадсан. Тодруулбал, Монголын ард түмэн залуучуудад нь итгэл хүлээлгэснээр У.Хүрэлсүхэд ялалт өгсөн гэж хэлж болохоор.

Харин одоо Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлж, улмаар хамтран ажиллах сайд нараа тодруулах ажил үлдээд байгаа.

Гэтэл сүүлийн хэд хоног сайдын төлөөх тэмцэлд танхимын гаднаас тэтгэвэртээ гарсан, гишүүн болж чадаагүй хөгшчүүл голдуу нэрээ дэвшүүлж яваа сурагтай. Жишээлбэл,

  • Ө.Энхтүвшин Боловсрол, шинжлэх ухааны сайдад эсвэл Шадар сайдад
  • Ц.Нямдорж Ерөнхий сайдын орлогч буюу Тэргүүн Шадар сайдад
  • Д.Хаянхярваа Зам Тээврийн Хөгжлийн сайдад эсвэл Шадар сайдад
  • Ч.Улаан Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад,
  • Д.Тэрбишдагва Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайдад юм уу Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад
  • Д.Оюунхорол Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын  юм уу, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайдад, гэх мэтчилэн сайдын суудал санаархаж яваа хэд хэдэн хүн бий. Хэрвээ эдгээр хүмүүс сайдын албан тушаалд очвол МАН-ын залуучуудын ялалт ТЭДнийх болж, ялалтаа дампууруулах уу?

Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.