Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Тарвага — Википедиа нэвтэрхий толь

Сүүлийн үед тарваган тахлын сэжигтэй тохиолдлууд ихээр нэмэгдэх боллоо. Саяхан Ховд аймагт тарваган тахлын хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тус аймгийн замыг хааж, өчигдөр орох, гарах хөдөлгөөнийг нь нээсэн.

Гэтэл ахин нэг сэжигтэй тохиолдол илэрсэн нь Баян-Өлгий аймагт бүртгэгдлээ. Тодруулбал нохойн зууж ирсэн тарвагыг 15 настай хүүхэд хэрэглэж, улмаар халуурч эхлэсэн байна. Одоогоор тухайн хүүхдийг эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн ба шинжилгээний хариу нь хараахан гараагүй юм. 

Иймд ард иргэд та бүхнийг тарваган тахлаас урьдчилан сэргийлж, тарвагыг хууль бусаар агнаж, худалдан авч идэхгүй байхыг анхааруулж байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.