16 цагаас шинэ сайд нар тангарагаа өргөнө

Танилц:Шинэ Засгийн газрын сайдууд

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцууллаа.

Шинэ сайд нарт захирамж гардуулах ёслолын ажиллагаа 14:30 цагт Есөн хөлт тугт танхимд болох бөгөөд томилогдсон сайд нар 16:00 цагт УИХ-ын чуулганд тангараг өргөх юм байна.

Сайд нар тангараг өргөсний дараа Ерөнхий сайд өрөөндөө Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд нарт тамгыг нь гардуулах бол БОАЖЯ, ГХЯ, БХЯ-ны сайд нарт яаман дээр нь гардуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Зураг: gereg.mn


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.