Иргэдийг "Хүй долоон худаг"-руу нэвтрүүлэхгүй

Наадам болтол Хүй долоон худагт ямар нэг уралдаан тэмцээн зохиохгүй

Үндэсний их баяр наадам энэ сарын 11-12-ны өдрүүдэд орон даяар зэрэг зохион байгуулагдахаар шийдвэрлэгдсэн ба нийсэлэлд болох баяр наадмыг бөөгнөрөл үүсгэхгүйн улмаас "XIII зуун цогцолбор" болон "Хүй долоон худаг"-т зохион байгуулж, шууд дамжуулан хүргэхээр төлөвөлсөн.

Мөн худалдаа үйлчилгээ гаргахгүйн дээр "Хүй долоон худаг"-руу ард иргэдийг нэвтрүүлэхгүй юм. Энэ талаар Комиссын дэд дарга, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Наадмын өдрүүдэд иргэд "Хүй долоон худаг"-руу зорчихгүй байх хэрэгтэй. Хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулахгүй, харин телевизийн сувгууд болон олон нийтийн сүлжээгээр дамжуулаад наадмын үйл ажиллагааг хүргэнэ” гэж мэдээллээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.