С.Чулууныг "Соёлын яамны сайд" болоход ерөнхийлөгч нөлөөлсөн үү

Залуу академич С.Чулуун оюуны хулгай хийсэн үү | Peak News

Монгол  Улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд ерөнхийлөгч Х.Баттулгыг хэд хэдэн тохироо хийж өөрийн хүмүүсээ сайдад томилсон гэх яриа гарсан. Тэгвэл тэдгээрийн нэг нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх С.Чулуун байх магадлалтай юм. 

Тэрээр шинээр байгуулагдсан "Соёлын яам"-ны сайдаар томиологдоод буй. Гэвч энэхүү тохироо газар авсангүй бололтой. Учир нь эрдэмтэд С.Чулууныг эсэргүүцэн, гарын үсэг цуглуулж, ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байна.

Тодруулбал, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор П.Дэлгэржаргал, МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Ж.Урангуа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбат, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Идэр, МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр зэрэг эрдэмтэн судлаач С.Чулууныг Соёлын сайдаар томилсныг эсэргүүцэн гарын үсэг цуглуулсан байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.