2019-02-01 09:35:00

УИХ-ын шинэ даргын өнөөдөр үүрэгт ажилд нь томилно. Өөрөөр хэлбэл өнөөдөр УИХ-ын даргад нэр дэвшээд буй Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад томилох эсэхийг байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.

Өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын даргад түүний нэрийг дэвшүүлсэн юм. Ерөнхий сайд түүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд Удирдах зөвлөлийнхөн 100 хувийн саналаар Г.Занданшатарыг дэмжсэн юм.

Тэгвэл Г.Занданшатарын оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал үүсээд буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилогдоно гэх ойрын таамаг байна. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.