БНХАУ вакцин гаргавал богино хугацаанд Монголд нийлүүлэхийг хүслээ

Өнөөдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав. 

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргасан тохиолдолд аль болох богино хугацаанд Монголын талд нийлүүлэх хүсэлтийг тавьжээ.

Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар боломж нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр ажиллах, Засгийн газар хоорондын комисс зэрэг механизмын уулзалтуудыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцсон байна.

Түүнчлэн хоёр талын худалдааны харилцаа, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх юм.

Эх сурвалж:Гадаад харилцааны яамнаас мэдээллээ


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.