АТГ Ганнам дүүрэгт ГУРВАН байртай Монголын сайдын эрэлд гарна уу

Gangnam.jpg

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэг нь дэлхий дахинаа баячуудын хороолол гэдгээрээ алдартай. Тэгвэл БНСУ-ын “Hankyung.com” сайт нэгэн нийтлэлдээ Монголын сайд Ганнам дүүрэгт гурван байртай талаарх /2020.07.24/ эх сурвалжийн мэдээллийг онцолсон нь анхаарал татаад байна.

Нийтлэлд дурдсанаар Монголын сайд коронавирүсийн улмаас дэлхий дахинд нүүрлэж буй эдийн засгийн саармагжилтаас үл хамаарч, байруудаа худалдах хүсэлгүй буйгаа илэрхийлсэн гэх. Мөнхүү Ганнам дүүрэгт сүүлийн жилүүдэд БНХАУ тэргүүтэй Азийн орнуудын улстөрийн салбарынхан байр ихээр худалдан авдаг болсон талаар дурдсан байна.

Дэлхийн хамгийн аюулгүй дүүргүүдийн нэгд тооцогддог тус дүүрэгт гурван байр худалдан авсан Монголын сайд хэн байв. Уг сайд нь 2016 оноос хойших Засгийн газрын багтаж байв уу, өнөөгийн шинэ Засгийн бүрэлдэхүүнд орсон уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Гол нь, худалдан авсан байраа ХОМ-тээ мэдүүлсэн эсэх нь ихээхэн чухал асуудал билээ.

БНСУ-ын Ганнам дүүрэгт нэг м.кв байрны үнэ 15-20 мянган ам.доллары ханштай бөгөөд гурван байраар барагцаалан бодоход 10 тэрбум хол давсан үнийн дүн бүхий худалдан авалт хийсэн гэсэн үг юм. Чөлөөт зах зээлийн нийгэмд хэн хүн байр худалдан авах нь нээлттэй асуудал. Хэдий тийм ч төрийн өндөр албан тушаалтан ямар эх үүсвэрээр ийм өндөр дүн бүхий худалдан авалт хийв. ХОМ-тээ хэрхэн тусгаж өгөв зэрэг олон ээдрээтэй асуулт үүсэхээр байгаа юм.

Уг асуудлаар Монголын АТГ-аас БНСУ-ын талд албан ёсоор хандаж, холбогдох мэдээллийг авах, шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах бүоломжтой. АТГ-ын ажиллаж болох сэдлийг санаандгүй байдлаар Солонгосын хэвлэл гаргаж шидсэн ч байж болох. Их л сонин сэжүүр юм.

Эх сурвалж:Eguur.mn


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.